УС ЦАГ УУРЫН ХЇРЭЭЛЭН

Жуулчныны гудамж -5                                                                  Утас  : 329406, 326609,  326614
Улаанбаатар 46                                                                                
Факс: 976-11-326614 ____________________________________________________________________

2011 оны 01-р сарын 10-наас 2011 оны 1-р сарын 17-ыг хүртэлх

                                                  цаг агаарын урьдчилсан төлөв:

 

                                    / Ихэнх нутгаар цас орж, цасан шурга шуурна. /

   10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн зүгийн нутгаар, 15,16-нд баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12,15-нд Алтайн салбар уулсаар, 13-нд зарим газраар, 14-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Эхийн голын Баянбүрд, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

 

                                          Төлөв бичсэн.................................../Д.Энхтуяа/