МОНГОЛ УЛС

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ  ГАЗАР

УС ЦАГ УУРЫН ХYРЭЭЛЭН

Худалдааны_гудамж_5
Утас:326603,326609,326614
Улаанбаатар_47
Факс:326614

___________________________________________________________________________

 

2010 оны 03-р сарын 15-наас 03-р сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

  15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 16, 21-нд зарим газраар, 18, 20-нд баруун зүгийн нутгаар, 19-нд төв болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 16, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 18-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.    

                                    

                                              Төлөв бичсэн ........................./ Р.  Жавзандулам /

 

 

 

 

Буцах