|
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ Weather impact on agricultural activities 8 дугаар сарын цаг агаарын мэдээгээр агаарын температурын сарын дундаж ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан байх ба сарын дунд үе хүртэл Орхон-Сэлэнгийн сав нутгаар хэт халж таримал ургамлын ургалтанд таагүй нөлөөлөхөөр байна. Хур тунадас нутгийн баруун хагаст /Их нууруудын хотгор орохгүй/ болон Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав, Дарьгангын тэгш өндөрлөгөөр олон жилийн дунджийн орчим ба зарим газраар дунджаас ахиу, бусад нутагт дунджаас бага орохоор байна. Говийн нутгаар бэлчээрийн ургамлын ургалт сэргэж сайжрахаар байна. Гэвч үе үе хурц нар гарч, хэт халж, хүчтэй аадар орж гол мөрөн үерлэж болзошгүй тул онцгой анхаарна уу. |