2011 оны 1-р сарын Урьдчилсан мэдээ

Weather forecast January 2011


Бaруун зүгийн нутаг. The western region. Энэ сарын агaaрын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 23-28, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Увс, Завханы хойд болон зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна /3 дугаар зураг/.

                Хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35, өдөртөө 19-24 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 40-45, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 29-34, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Байдраг, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 24-29 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23, шөнөдөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

                Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын зүүн хойд, Завханы хойд болон зүүн, Баянхонгорын хойд, Ховд, Баянхонгорын өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага, зөвхөн Завханы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу байна /4 дүгээр зураг/.

                Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим нутгаар, хоёр ба  гуравдугаар арав хоногийн дунд үеэр  ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр Алтай, Хангай уулархаг нутгаар цас орно.

Салхи нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр Алтайн салбар уулсаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй. 

Төвийн нутаг. The central region.  Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав нутгаар 22-27, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар хүйтэн, зөвхөн Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 39-44, өдөртөө 29-34 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 24-29 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 4-9 градус хүрч хүйтэн сулрах төлөвтэй. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 36-41, өдөртөө 25-30 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав нутгаар шөнөдөө 29-34, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

                Энэ сард орох цасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун хойд болон баруун өмнөд, Архангайн баруун, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно /4 дүгээр зураг/.

                Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим нутгаар цас орно.

                Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч ихэнх нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй.  

Зүүн зүгийн нутаг. The eastern region.  Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын сав нутгаар 22-27, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38, өдөртөө 21-26 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч өмнөх үеэсээ 4-6 градусаар чангарна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Хэрлэн, Халх голын сав нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Халх голын сав нутгаар шөнөдөө 29-34, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно /4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст зарим газраар цас орно. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй. 

        Говийн нутаг.The gobian region.  Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх бөгөөд Говь-Сүмбэр, Өмнөговийн нутаг, Дундговийн баруун, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна /3 дугаар зураг/.         

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 28-33, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч өмнөх үеэсээ 4-6 градусаар чангарна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 24-29, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Өмнөговийн ихэнх нутаг, Дундговийн хойд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага цас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16 м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.

 


                                          

     Буцах