Бaруун зїгийн нутаг. The western region. Агаарын температурын сарын
дундаж нь нутгийн хойд хэсгээр 5-10, ємнєд хэсгээр 8-13 градус дулаан буюу
Ховдын хойд, Увсын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад
нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан байна (3
дугаар зураг). Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст уулархаг
нутгаар шєнєдєє 2 градус дулаанаас 3 градус хїйтэн, єдєртєє 15-20 градус
дулаан, Алтайн євєр говиор шєнєдєє 11-16, єдєртєє 25-30 градус дулаан, бусад
нутгаар шєнєдєє 3-8, єдєртєє 19-24 градус дулаан байна. Харин нэгдїгээр арав
хоногийн сїїлчээр ихэнх нутгаар бага зэрэг хїйтэрнэ. Хоёр ба гуравдугаар
арав хоногийн сїїлийн хагаст хїйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шєнєдєє
8-13 градус хїйтэн, єдєртєє 3-8 градус дулаан, Алтайн євєр говиор шєнєдєє
3-8, єдєртєє 13-18 градус дулаан, бусад нутгаар шєнєдєє 1 градус дулаанаас 4
градус хїйтэн цочир хїйтрэх ба єдєртєє 8-13 градус дулаан байна. Бусад
хугацаанд Хангайн уулархаг нутгаар шєнєдєє 5-10 градус хїйтэн, єдєртєє 9-14
градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн євєр говиор шєнєдєє 6-11, єдєртєє
20-25 градус дулаан, бусад нутгаар шєнєдєє 0-5, хєрсєн дээр сулхан цочир
хїйтэрнэ, єдєртєє 14-19 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны
хэмжээ нь Баян-Єлгийн нутаг, Ховдын ємнєд, Увсын зїїн, Завханы баруун хойд
ба зїїн ємнєд, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим,
зєвхєн Баян-Єлгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад
нутгаар дунджаас бага байна (4 дїгээр зурaг).
Нэгдїгээр арав хоногийн дунд їеэр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай тїр
зуурын бороо, сїїлчээр нь зарим нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас
орно. Хоёрдугаар арав хоногийн дунд їеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав
хоногийн эхээр нутгийн зарим газраар, дунд їе ба сїїлчээр нутгийн хойд
хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нэгдїгээр арав
хоногийн дунд їеэр зарим газраар 12-14 м/с, харин сїїлчээр нь болон
хоёрдугаар арав хоногийн дунд їе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд
їеэр нутгийн ємнєд хагаст 16-18 м/с хїртэл ширїїсч шороон болон цасан шуурга
шуурах тєлєвтэй.
Тєвийн нутаг. The central region. Агаарын температурын сарын дундаж нь
нутгийн баруун хойд хэсгээр 4-9, бусад нутгаар 7-12 градус дулаан байх ба
Хєвсгєл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд, Тєв, Сэлэнгийн зїїн хойд хэсгээр
олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар
дулаан бaйнa (3 дугаар зураг). Нэгдїгээр арав
хоногийн дунд їе, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хангай, Хєвсгєлийн
уулархаг нутгаар шєнєдєє 0-5, єдєртєє 16-21 градус дулаан, бусад нутгаар
шєнєдєє 5-10, єдєртєє 22-27 градус дулаан байна. Мєн гуравдугаар арав хоногийн
дунд їеэр нутгийн ємнєд хагаст єдєртєє 19-24 градус дулаан байна. Нэгдїгээр
арав хоногийн сїїлч, хоёрдугаар арав хоногийн сїїлийн хагаст Дархадын хотгор
болон Хангайн уулархаг нутгаар шєнєдєє 4-9 градус хїйтэн, єдєртєє 5-10 градус
дулаан, бусад нутгаар шєнєдєє 4 градус дулаанаас 1 градус хїйтэн, цочир
хїйтрэх ба єдєртєє 8-13 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн
сїїлийн хагаст ихэнх нутгаар шєнєдєє 1 градус дулаанаас 4 градус хїйтэн,
єдєртєє 12-17 градус дулаан байх тєлєвтэй. Бусад хугацаанд Хангай, Хєвсгєлийн
уулархаг нутгаар шєнєдєє 0-5 градус хїйтэн, єдєртєє 11-16 градус дулаан, бусад
нутгаар шєнєдєє 1-6 градус дулаан, хєрсєн дээр сулхан цочир хїйтэрнэ, єдєртєє
16-21 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хєвсгєлийн
баруун, Архангай, Тєв аймгийн ємнєд хэсэг, Євєрхангайн ихэнх нутгаар олон
жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу зарим
газраар дунджаас бага зэрэг ахиу байна (4 дїгээр
зурaг). Нэгдїгээр арав хоногийн дунд їеэр зарим нутгаар, сїїлчээр нь ихэнх
нутгаар дуу цахилгаантай бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Харин
хоёрдугаар арав хоногийн дунд їе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх
нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд їе ба сїїлчээр нутгийн хойд хэсгээр
хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох тєлєвтэй. Энэ їеїдэд салхи
нутгийн ємнєд хэсгээр 12-14 м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд
їе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с хїртэл ширїїсч
шороон шуурга шуурах тєлєвтэй.
Зїїн зїгийн нутаг. The eastern region. Агаарын температурын
сарын дундаж нь бїх нутгаар 6-11 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн
дунджаас 1.5-2.0 градусаар дулаан, зєвхєн Хэнтийн баруун хойд хэсгээр олон
жилийн дунджийн орчим байна (3 дугаар зураг).
Нэгдїгээр арав хоногийн дунд їе болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст
шєнєдєє нутгийн хойд хэсгээр 3-8, бусад нутгаар 7-12, єдєртєє бїх нутгаар
23-28 градус дулаан байна. Харин нэгдїгээр арав хоногийн эхээр Хэнтэйн
уулархаг нутгаар шєнєдєє сулхан цочир хїйтрэх тєлєвтэй. Харин нэгдїгээр арав
хоногийн эцэс, хоёр ба гуравдугаар арав хоногийн сїїлийн хагаст шєнєдєє
нутгийн хойд хэсгээр 1-6 градус хїйтэн, єдєртєє 8-13 градус дулаан, бусад
нутгаар шєнєдєє 4 градус дулаанаас 1 градус хїйтэн цочир хїйтэрнэ, єдєртєє
12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шєнєдєє 0-5
градус дулаан, хєрсєн дээр сулхан цочир хїйтэрнэ, єдєртєє 12-17 градус дулаан,
бусад нутгаар шєнєдєє 4-9, єдєртєє 17-22 градус дулаан байна. Энэ сард орох
хур тунадасны хэмжээ нь Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд болон зїїн ємнєд
хэсэг, Сїхбаатарын зарим газраар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар
олон жилийн дунджаас бага хур тунадас орно (4 дїгээр
зураг). Нэгдїгээр арав хоногийн дунд їе болон сїїлчээр зарим газраар дуу
цахилгаантай бороо орно. Харин хоёрдугаар арав хоногийн дунд їеэр ихэнх
нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд їеэр нутгийн зарим газраар хур
тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох тєлєвтэй. Дээрх їеїдэд ихэнх
нутгаар салхи 12-14 м/с хїрч ширїїсэх ба ялангуяа нэг, хоёрдугаар арав
хоногийн дунд їе сїїлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар тїр зуур
18-20 м/с хїрч ширїїсэн шороон шуурга шуурах тєлєвтэй.
Говийн нутаг. The gobian region. Агаарын температурын сарын
дундаж нь ихэнх нутгаар 9-14 градус дулаан буюу олон жилийн дунджаас 1-2
градусаар дулаан байна (3 дугаар зураг).
Нэгдїгээр арав хоногийн дунд їе болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст
бїх нутгаар шєнєдєє 8-13, єдєртєє 23-28 градус дулаан байна. Харин нэгдїгээр
арав хоногийн эхэн ба эцсээр ємнєх хоногоосоо 3-5 градусаар сэрїїснэ. Хоёр ба
гуравдугаар арав хоногийн сїїлийн хагаст Дундговийн нутгаар шєнєдєє 3 градус
дулаанаас 2 градус хїйтэн, цочир хїйтрэх ба єдєртєє 9-14 градус дулаан, бусад
нутгаар шєнєдєє 1-6, єдєртєє 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх
нутгаар шєнєдєє 4-9, єдєртєє 18-23 градус дулаан байна. Энэ сард Дундговийн
баруун, Дорноговийн зїїн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар
олон жилийн дунджаас бага хур тунадас орно (4 дїгээр
зурaг). Нэгдїгээр арав хоногийн дунд їе болон сїїлчээр зарим газраар дуу
цахилгаантай бороо орно. Харин хоёрдугаар арав хоногийн дунд їе, гуравдугаар
арав хоногийн эхэн болон дунд їеэр зарим нутгаар хур тунадас орох тєлєвтэй.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд їе, нэгдїгээр арав хоногийн сїїлч,
хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим нутгаар 18-20 м/с хїртэл ширїїсч
шороон шуурга шуурах тєлєвтэй.