ГОЛ МӨРНИЙ УРСАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

River discharge forecast 

8 дугаар сард нийт нутгаар гол мөрний усны дундаж түвшин тухайн сарын олон жилийн дунджаас харьцангуй бага байх төлөвтэй байгаа бөгөөд зарим голын тухайлбал Хангай  нурууны өврөөс эх авсан Богд, Онги, Завхан, Монгол Алтайн нуруунаас эх авсан Ховд, Булган голын  усны түвшин олон жилийн дунджийн орчим байх болно

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин  8 дугаар сарын олон жилийн дунджаас бага буюу түүний орчим байх боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс огцом нэмэгдэж, үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын  ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Зарим томоохон гол мөрний 8 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв   

Зарим гол мөрний 2010 оны 8 дугаар сарын усны түвшин ба урсацын прогноз

д/д

Гол мөрөн – Харуулын нэр

8  дугаар  сарын олон жилийн

   8 дугаар сард ажиглагдах

дундаж

дундаж өнгөрөлт, м3/с

дундаж

түвшин, см өнгөрөлт,м3/с хамгийн их хамгийн бага түвшин, см өнгөрөлт,м3/с
1 Сэлэнгэ мөрөн – Хутаг сум

159

266

1034

42.2

145

200

2 Сэлэнгэ мөрөн - Хялгант баг

366

712

1427

288

290

450

3 Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

287

574

2465

135

245

400

4 Эг гол - Эрдэнэбулган сум

244

43.5

141

12.1

220

25.0

5 Дэлгэрмөрөн – Мөрөн сум

193

74.5

234

13.7

160

35.0

6 Бэлтэс гол-Баянзүрх сум

328

8.69

35.0

0.70

330

8.50

7 Орхон гол – Орхон сум

195

111

442

8.40

155

45.5

8 Орхон гол – Сүхбаатар сум

292

310

966

57.6

195

135

9 Туул гол – Улаанбаатар хот

175

80.2

310

9.80

120

15.0

10 Тэрэлж гол – Тэрэлж амралт

159

24.2

50.6

4.04

125

7.50

11 Хараа гол – Баруунхараа сум

184

25.2

98.2

4.45

155

11.5

12 Ерөө гол – Ерөө сум

328

122

356

19.3

295

70.0

13 Хануй гол - Эрдэнэмандал сум

280

12.8

70.5

1.34

240

2.50

14 Онон гол – Биндэр сум

181

76.5

176

15.9

160

40.0

15 Хэрлэн гол - Өндөрхаан сум

196

62.0

210

5.62

155

20.0

16 Халх гол – Сүмбэр сум

217

67.8

241

15.6

150

20.0

17 Завхан гол-Гуулин сум

169

20.1

70

1.97

165

15.0

18 Богд гол – Улиастай сум

104

16.7

44.7

3.38

100

15.0

19 Түй гол – Баянхонгор сум

200

9.58

26.7

1.14

125

2.50

20 Онги гол-Арвайхээр сум

188

3.13

9.62

0.74

180

3.00

21 Ховд гол - Өлгий сум

209

126

220

72.9

200

120

22 Булган гол – Булган сум

214

7.71

13.0

3.08

210

7.50

 

              


 

Буцах