2010-2011 оны Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангайн нутаг, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (1 дүгээр зураг).

Энэ сард Увс, Өвөрхангайн баруун, Баянхонгорын зүүн, Архангай, Дундговийн өмнөд, Өмнөговийн хойд, Дорноговийн баруун хойд болон Дорнодын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно (2 дугаар зураг).

Арваннэгдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь Увсын нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завхан, Булганы зүүн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн баруун ба өмнөд, Сэлэнгийн баруун хойд, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (3 дугаар зураг). 

Энэ сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Увс, Завханы баруун өмнөд, Хөвсгөл, Дорнод, Дорноговийн зүүн өмнөд, Булган, Хэнтийн баруун хойд, Өвөрхангай, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хөвсгөлийн хойд, Дундговийн зүүн, Дорноговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно (4 дүгээр зураг).

Арванхоёрдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Увсын баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (5 дугаар зураг). 

Энэ сард Увсын хойд ба зүүн, Завханы баруун хойд, Хөвсгөл, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно (6 дугаар зураг).

Нэгдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь Увсын өмнөд, Ховдын хойд, Завханы баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (7 дугаар зураг).

Энэ сард Сэлэнгийн ихэнх нутаг болон Нууруудын хөндийгөөр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно (8 дугаар зураг).

Хоёрдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Ховд, Өвөрхангайн хойд, Увс, Булганы өмнөд, Завхан, Төв аймгийн баруун өмнөд, Архангайн зүүн, Дундговийн баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (9 дүгээр зураг).  

Энэ сард Ховд, Өвөрхангайн зүүн хойд, Увс, Булганы өмнөд, Завхан, Төв аймгийн баруун өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно (10 дугаар зураг).

Гуравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь  Ховд, Завханы хойд, Говь-Алтайн баруун хойд, Хөвсгөлийн баруун хэсэг, Увсын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (11 дүгээр зураг).

Энэ сард Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Завханы зүүн, Өмнөговийн баруун хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим буюу зөвхөн Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй (12 дугаар зураг)