|
Тавдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 8-11, говийн нутгаар 17-20, бусад нутгаар 12-15 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна (1 дүгээр зураг). Энэ сард орох хур тунадасны нийт хэмжээ нь Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Булган, Баянхонгор, Өмнөговийн хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Завхан, Дорноговь, Дорнодын зүүн өмнөд, Архангайн баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна ( 2 дугаар зураг). |