|
Зургадугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-13, говийн нутгаар 19-22, бусад нутгаар 15-18 градус дулаан буюу Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын баруун хойд, Увсын өмнөд, Завхан, Архангайн баруун, Дорнодын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна ( 3 дугаар зураг). Энэ сард орох хур борооны нийт хэмжээ нь Хөвсгөлийн хойд, Өмнөговийн хойд болон зүүн, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Дорнодын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, харин Алтайн уулархаг нутаг болон Дундговийн зүүн хойд, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна (4 дүгээр зураг). |