|
Долдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16, говийн нутгаар 22-27, бусад нутгаар 16-21 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Увс, Завханы ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Баянхонгорын баруун хойд, Архангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна ( 5 дугаар зураг). Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу, харин Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд, Дорнодын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. (6 дугаар зураг). |