|
Наймдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14, говийн нутгаар 19-24, бусад нутгаар 15-20 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан, Увс, Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын баруун ба өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Завханы баруун хойд, Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгэ, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим байна ( 7 дугаар зураг). Энэ сард орох борооны нийт хэмжээ нь Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнөд, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Говь-Сүмбэр, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна ( 8 дугаар зураг).
|