Есдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9, говийн нутгаар 13-18, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Увс, Завхан, Хөвсгөл, Булганы хойд, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна ( 9 дүгээр зураг).

Энэ сард орох хур тунадасны нийт хэмжээ нь Ховд, Дундговийн ихэнх нутаг, Увсын зүүн өмнөд, Говь-Алтай, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна ( 10 дугаар зураг).

 

буцах