|
Аравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь
Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангайн
нутаг, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5
градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (1 дүгээр зураг). Энэ сард Увс, Өвөрхангайн баруун, Баянхонгорын зүүн, Архангай, Дундговийн өмнөд, Өмнөговийн хойд, Дорноговийн баруун хойд болон Дорнодын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно (2 дугаар зураг).
|