|
2006
оны хєдєє аж ахуйн
цаг уурын тойм |
Агаарын
температурын сарын дундаж ихэнх нутагт 2005
оны 11 дїгээр сард олон жилийн дунджаас
дулаан, 12 дугаар сард олон жилийн дунджаас
1.1-5.0 градусаар хїйтэн, харин 2006 он гарсаар 1
дїгээр сард нутгийн хойд, зїїн хойд, ємнєд
хэсгээр олон жилийн дунджийн орчим ба
тїїнээс хїйтэн, 2 дугаар сард олон жилийн
дунджаас дулаан байлаа.
Агаарын
хамгийн бага температур 2005 оны 12 дугаар
сараас 2006 оны 1 дїгээр сар дуустал Увс,
Завхан, Хєвсгєл, Сэлэнгэ, Дархан-Уул, Тєв,
Хэнтий, Дорнодын ихэнх нутагт 35-45 градус,
Баян-Єлгий, Баянхонгор, Булган, Сїхбаатар
Архангай, Євєрхангай, Баянхонгорын зарим
нутгаар 30-34 градус, говийн нутгаар 19-25
градус хїрч хїйтэрсэн.
Хур
тунадас ихэнх нутагт 2005 оны 11, 12 дугаар сар,
2006 оны 1 дїгээр сард олон жилийн дунджаас
бага, зєвхєн
2006 оны 2 дугаар сард нутгийн 40 орчим
хувьд (нутгийн баруун болон хойд хэсгээр)
олон жилийн дунджийн орчим ба тїїнээс ахиу
орсон.
2005
оны 12 дугаар сарын сїїлч гэхэд нийт нутгийн
60 гаруй
хувь цасан бїрхїїлтэй болж Завхан, Увс,
Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын зарим, Ховд,
Хєвсгєл, Говь-Алтай, Євєрхангай, Тєв, Дорнод,
Сїхбаатарын 1-3 сумын нутгаар цасны дундаж
зузаан 5-17 см зарим газартаа нягт нь 0.20-0.28 г/см3
хїрсэн.
2006
оны 1 дїгээр сард цастай нутгийн хэмжээ
тєдийлєн єєрчлєгдєєгїй, Увсын Улаангом,
Баруунтуруун, Малчин, Тїргэн, Завханы
Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэс,
Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Булганы Бугат,
Хангал, Сэлэнгийн Орхон, Хїдэр, Дорнодын
Чулуунхороот сумын нутгаар 10-18 см, Дархан-Уул
аймгийн нутаг, Завхан, Увс, Хєвсгєл,
Сэлэнгийн зарим, Булган, Тєв, Хэнтий, Дорнод,
Ховд, Ємнєговийн 1-3 сумын нутгаар цасны
дундаж зузаан 5-9 см, бусад нутагт 0-4 см, нягт
нь 0.18-0.35 г/см3, харин 2 дугаар сард
цасны зузаан бага зэрэг нэмэгдэж Завхан,
Увсын ихэнх, Ховд, Хєвсгєл, Булган, Сэлэнгэ,
Архангай, Євєрхангай, Дорнодын зарим
нутгаар 5-9 см, цас ихтэй газартаа 10-21 см, Увс,
Завханы зарим сумдын нутгаар хунгарласан
газартаа 25-30 см, цасны нягт зарим газар 0,18-0,34
г/см3
хїрсэн ч зузаан цасны улмаас мал
євєлжилтийн байдалд хїндрэл учраагїй.
2005-2006
оны євєл ерєнхийдєє цаг агаар дулаан, цас
багатай байсан хэдий ч 2005 оны 11 дїгээр сарын
эхний арав хоногт Говь-Алтай аймгийн
нутгаар, 2006 оны 1 дїгээр сарын дунд їе, 2
дугаар сарын дунд болон сїїлчээр ихэнх
нутгаар хїчтэй цасан болон шороон шуурга
шуурснаас малын хариулга, маллагаанд
хїндрэл учирч УЦУХ-нд ирсэн мэдээгээр нийт
2215 толгой мал хорогдсон байна.
Агаарын
температур 3 дугаар сард ихэнх нутагт олон
жилийн дунджаас дулаан, 4 дїгээр сард
нутгийн зїїн хагаст болон хойд хэсгээр олон
жилийн дунджийн орчим буюу 1.1-5.7 градусаар
хїйтэн, бусад нутагт дунджаас 1.2-5.2
градусаар дулаан, 5 дугаар сард ихэнх нутагт
олон жилийн дунджийн орчим, уулархаг
нутгаар 1.1-2.5 градусаар хїйтэн байлаа.
Хур
тунадас 3 дугаар сард нутгийн зїїн хойд, 4
дїгээр сард нутгийн баруунхойд болон
зїїнхойд, 5 дугаар сард нутгийн баруунхойд
болон тєв, баруун ємнєд хэсгээр олон жилийн
дунджийн орчим ба тїїнээс ахиу, бусад
нутгаар олон жилийн дунджаас бага орсон.
3
дугаар сард бараг цасгїй шахуу болсон
бєгєєд сарын дунд їе хїртэл єдєр, шєнийн
температурын хэлбэлзэл ихтэй, ихэнх нутагт
агаарт 25 градусаас хїйтэн, томоохон
голуудын хєндийгєєр 30-38 градус хїрч хїйтэрч,
тал хээр, говийн нутгаар хїчтэй цасан болон
шороон шуурга шуурснаас, ялангуяа
4, 5 дугаар сард ихэнх нутгаар салхины
хурд цаг агаарын аюултай болон онц аюултай
їзэгдлийн хэмжээнд хїрч хїчтэй цасан болон
шороон шуурга шуурснаас малын хариулга,
маллагаанд хїндрэл учруулсан. Ялангуяа 4
дїгээр сарын эхээр Хэнтий, Сїхбаатарын
зарим нутагт хїчтэй салхи шуурганд олон
тооны мал уруудаж, 6 хїний амь эрсэдсэн, мєн 5
дугаар сарын 29-30-ны їеэр Дорнод, Сїхбаатарын
нутгаар онц хїчтэй цасан болон шороон
шуурганы улмаас хєдєє аж ахуйн
їйлдвэрлэлийн ажилд бэрхшээл учруулсан.
Энэ хавар 4 дїгээр сарын дунд їеэс
бэлчээрийн ургамал цухуйсан боловч
уулархаг нутгаар шєнєдєє хїйтэн байснаас,
тал хээр, говийн нутгаар чийг дутагдсанаас 5
дугаар сард ч тєдийлєн сайжраагїй, ургалтын
байдал дунд, ялангуяа говийн аймгуудын
нутгаар муу байлаа.
5 дугаар сарын 31-ний байдлаар бэлчээрийн
ургамлын ургалт зєвхєн Ховд, Сэлэнгэ,
Дархан-Уулын зарим нутгаар сайн, нийт
нутгийн 50 орчим хувьд дунд, 50 гаруй хувьд
муу, ялангуяа Дундговийн Адаацаг,
Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Єлзийт,
Сайнцагаан, Єндєршил, Баянжаргалан,
Ємнєговийн Ноён, Баяндалай, Хїрмэн, Номгон,
Баян-Овоо, Булган, ханхонгор, Цогт-Овоо
сумын нутгаар ургамал огт цухуйгаагїй
байлаа.
Євєл
єнєтэй, цас багатай байсан хэдий ч 2006 оны
хавар ихэнх хугацаанд хїчтэй салхи
шуургатай, цаг агаарын нєхцєл хїндэрснээс
хєдєє аж ахуйн їйлдвэрлэлийн ажил
явуулахад бэрхшээлтэй, нийт 35 орчим мянган
толгой мал хорогдсон байна.
5
ба 6 дугаар сард агаарын температур ихэнх
нутгаар олон жилийн дунджийн орчим, 5 дугаар
сард Халх голын сав нутаг, Дарьгангын тэгш
єндєрлєгєєр олон жилийн дунджаас 1.1-1.3
градусаар дулаан, нутгийн баруун хойд
хэсгээр олон жилийн дунджаас 1.1-2.5 градусаар
хїйтэн байлаа.
5 ба 6 дугаар сард орсон хур тунадасны
хэмжээ нутгийн 40 гаруй хувьд олон жилийн
дунджийн орчим ба тїїнээс ахиу, 60 орчим
хувьд олон жилийн дунджаас бага хур тунадас
орсон байна.
5
дугаар сард уулархаг нутагт шєнєдєє
хїйтэрснээс, тал хээр, говийн нутагт чийг
дутагдсанаас бэлчээрийн ургамлын ургалт тєдийлєн
сайн биш, нийт нутгийн 50 орчим хувьд дунд
зэрэг, їїнээс зєвхєн Ховд, Сэлэнгэ, Дархан-Уулын
зарим нутгаар сайн, 50 гаруй хувьд муу, ихэнх
нутагт ургамлын єндєр дунджаар 1-3 см,
ургацын хэмжээ 0,5 ц/га хїрэхгїй, ялангуяа
Дорноговь, Дундговь, Ємнєговь аймгийн
нутгаар ургамал огт цухуйгаагїй байлаа. 6
дугаар сард зуншлагын байдал тєдийлєн
сайжраагїй, говийн 3 аймгийн хувьд гантай
хэвээр байв. Харин 7 дугаар сарын агаарын
температур нийт нутгийн 50 орчим хувьд олон
жилийн дунджаас дулаан, 50 орчим хувьд олон
жилийн дунджийн орчим, хур тунадас нутгийн
70 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим ба
тїїнээс ахиу орж зуншлагын байдал эрс
сайжирсан.
7
дугаар сард нийт нутгийн 60 гаруй хувьд сайн,
30 гаруй хувьд гандуу, 10 орчим хувьд буюу
Баян-Єлгйн Булган, Завханы Ургамал, Ховдын
Булган, Їенч, Говь-Алтайн Бугат, Тєв аймгийн
Эрдэнэ, Баянжаргалан, Дундговийн
Гурвансайхан, Єндєршил, Хэнтийн Галшар,
Дорноговийн Айраг, Алтанширээ, Єргєн,
Ємнєговийн Баян-Овоо сумдын нутгаар
гантай
байв.
Бэлчээрийн
ургамлын ургац Хєвсгєл, Булган, Сэлэнгэ, Тєв,
Хэнтий, Дорнодын зарим нутгаар 5-12 ц/га, Ховд,
Баянхонгор, Сїхбаатар , Ємнєговь, Дорноговь,
Дундговийн ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай,
Євєрхангайн зарим нутгаар 0-1 ц/га, бусад
нутагт 2-4 ц/га-д хїрсэн.
8
дугаар сард агаарын температур ихэнх
нутагт олон жилийн дунджаас 1,3-4,1 градусаар
дулаан, хур тунадас олон жилийн дунджаас
бага орсноос говийн нутгаар газрын гарц
тєдийлєн сайжраагїй. Гэхдээ энэ зун сїїлийн
жилїїдтэй харьцуулахад ихэнх нутагт газрын
гарц болон зуншлага сайн, хадлан тэжээл
бэлтгэхэд таатай нєхцєл бїрдсэн.
9
ба 10 дугаар сарын агаарын температурын
дундаж ихэнх нутагт олон жилийн дунджаас
1,1-3,0 градусаар дулаан байлаа.
9
дїгээр сард орсон хур тунадасны хэмжээ
нутгийн 40 орчим хувьд 10-55 мм, 10 гаруй хувьд 5-9
мм, 40 гаруй хувьд 0-4 мм буюу ихэнх нутагт
олон жилийн дунджаас бага хур тунадас орсон.
10
дугаар сард орсон хур тунадасны хэмжээ
нутгийн 30 орчим хувьд 10-30 мм, 10 гаруй хувьд 5-9
мм, 60 орчим хувьд 0-4 мм буюу нутгийн 40 гаруй
хувьд олон жилийн дунджийн орчим ба тїїнээс
ахиу, 60 орчим хувьд олон жилийн дунджаас
бага хур тунадас орсон байна.
9
дїгээр сарын 6-7-нд Євєрхангай, Булган,
Сэлэнгэ, Тєв аймгийн нутгаар цас орж їр
тариа, тємс, хїнсний ногоо хураах ажилд тїр
зуур саатал учруулсан.
Бусад
хугацаанд цаг агаар тогтуун, хур тунадас
багатай байсан нь хєдєє аж ахуйн
їйлдвэрлэлийн ажил явуулахад таатай байлаа.
| Ус цаг уурын хvрээлэн. Хєдєє аж ахуйн цаг уурын сектор. Утас: 321523 |
