|
2010 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ Second decade of August 2010 |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
1-р зураг |
The weather review of decade Агаарын температурын арав хоногийн дундаж Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэнтэйн нурууны зарим салбар уулс, Булнай, Тарвагатай, Хан Тайширын нуруугаар 10-14 градус, Увс, Хяргас, Хар Ус нуур, Нууруудын хөндий, Баруун хуурайн болон Хонин Усны хоолой, Эдрэнгийн нуруу, Гурван Сайханы нуруу, Монголын Дорнод тал, Дарьгангын тэгш өндөрлөг, Халхголын сав, Тамсагийн хоолой, Үхэр Чулууны хөндий, Загийн Усны хөндий, Долоодын говиор 20-24 градус, өмнөд говиор 25-31 градус, бусад нутагт 15-19 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,2-3,5 градусаар дулаан байлаа. Агаарын температур өдөртөө уулархаг нутгаар 20-31 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон тал хээр, говийн нутгаар 32-41 градус дулаан, шөнөдөө говийн нутгаар 12-17 градус, бусад нутагт 2-11 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө говийн нутгаар 11-16 градус, бусад нутагт 1-10 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар 40-67 градус, Баянхонгорын Эхийн гол, Өмнөговийн Баяндалайд 70-71 градус хүрч халав. Агаарт 30 градусыг давж Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Увс, Ховд, Дархан-Уул, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар 6-10 хоног, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар 1-5 дулаарав. Хур тунадас Баянхонгорын Эрдэнэцогт, Шаргалжуут, Өвөрхангайн Уянга, Булганы Булган, Сэлэнгийн Мандал, Зэлтэр, Дорнодын Дашбалбар, Баяндун, Гурванзагал, Сэргэлэн, Эрээнцав болон Улаанбаатар, Багануурт 50-104 мм, Хөвсгөл, Дорнодын нийт, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 10-19 мм, их орсон газартаа 20-49 мм, бусад нутагт 0-9 мм орсон ба харин Баян-Өлгийн Буянт, Цэнгэл, Увсын Ховд, Өмнөговь, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Цэцэг, Дарви, Говь-Алтайн Эрдэнэ, Баянхонгорын Баянлиг, Өвөрхангайн Гучин-Ус, Өмнөговийн Ханхонгор, Мандал-Овоо, Дорноговийн Хатанбулаг, Сүхбаатарын Эрдэнэцагаанд хур тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, харин Хангай, Хэнтэйн уулс, Монголын Дорнод тал нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу оров. 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговийн зарим нутгаар зуншлага сайн, 10 орчим хувьд буюу Ховдын Мөст, Увсын Давст, Зүүнговь, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Бөмбөгөр, Завханы Дөрвөлжин, Булганы Бүрэгхангай, Дашинчилэн, Хэнтийн Баян-Овоо, Өмнөговийн Ноён, Сэврэй, Баяндалай, Дундговийн Өлзийтөд гантай, бусад нутагт гандуу (3 дугаар зураг) байна. Газар тариалангийн бүс нутгаар буудай түрүүлэлт, цэцэглэлтийн үе шатандаа орж, ургалтын байдал Хөвсгөлийн Тариалан, Өвөрхангайн Хархорин, Төвийн Эрдэнэсант, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд дунд, бусад нутагт сайн, төмс баг цэцгийн үүсэл, цэцэглэлтийн үе шатандаа, ургалтын байдал Хэнтийн Өндөрхаан, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Зүүнхараа, Төвийн Угтаалд дунд, бусад газарт сайн байна. Салхины хамгийн их хурд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай, Өвөрхангай, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь Хэнтий, Дорнод, Сүхбаатарын 1-4 сумын нутагт 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй шороон шуурга шуурав.
The decade feature Энэ арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага орсон боловч нутгийн хойд хэсгээр зуншлагын байдал өмнөх арав хоногоос бага зэрэг сайжирсан.
2010 оны 8 дугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Ингэттолгой, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Орхон, Баруунхараа, Дархан-Уулын Цайдам, 6-р бригад, Алтангадас, Өвөрхангайн Хархорин, Увсын Баруунтуруунд хангалттай, Дорнодын Халхгол, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Гурванбаянд хангалтгүй байна. Төмс тариалсан талбайн хувьд 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц Булганы Булган, Сэлэнгийн Зүүнхараа, Дархан-Уулын Цайдам, Төвийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Өвөрхангайн Хархорин, Улаанбаатарын Өлзийтөд хангалттай, Сэлэнгийн Баруунхараа, Архангайн Төвшрүүлэх, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өндөрхаанд дунд зэрэг, Дорнодын Чойбалсан, Ононд хангалтгүй байна. Харин уринштай талбайн хувьд Дархан-Уулын Цайдам, 6-р бригад, Алтангадас, Хөвсгөлийн Тариаланд хангалттай байна. Хөрсний ашигтай чийгшлийн нөөцийг 1 дүгээр хүснэгтэнд үзүүлэв. 1 дүгээр хүснэгт
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2-р зураг. Арав хоногт орсон хур тунадасны нийлбэр, мм |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
3-р зураг Бэлчээрийн ургамлын ургалтын байдал (2010-08-20ны байдлаар) |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
4-р зураг -р сарын агаарын дундаж температур, С |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
5-р зураг -р сард орсон хур тунадасны нийлбэр,mm |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
6-р зураг -р сард орсон нийлбэр хур тунадасны хазайлт , mm |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
7-р зураг |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
8-р зураг |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
9-р зураг |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ус цаг уурын хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын сектор Утас: 321523 |