МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНД ЗОРИУЛСАН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

 

 

 

 

 

 Буудайн аарцан бололтын їе шат эхлэх хугацааны прогноз

Цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, буудайн ургалтын байдлыг їндэслэн тооцоо хийж їзэхэд Дархан-Уул аймгийн Цайдам, Алтангадас, 6-р бригад, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Орхонтуул, Дорнодын Халхгол орчмоор 8 дугаар сарын дунд арав хоногт, Сэлэнгийн Баруунхараа, Ерєє, Булганы Хутаг-Єндєр, Ингэттолгой, Хэнтийн Гурванбаян, Увсын Баруунтуруунд 8 дугаар сарын сїїлчийн арав хоногт, Тєвийн Эрдэнэсант, Угтаал орчмоор 9 дїгээр сарын эхний арав хоногт буудай аарцан бололтондоо орох тєлєвтэй байна.

Буудайн ургацын урьдчилсан мэдээ

Буудайн энэ жилийн ургалтын байдал болон цаг агаарын нєхцєл цаашдын тєлєвт їндэслэн буудайн ургацыг динамик-статистик загвараар тооцоолоход:
v Сэлэнгэ, Тєвийн тариалангийн бїс нутгаар 10,0 - 14,5 ц/га
v Дорнодын Халхгол орчмын бїс нутгаар 12,0-14,0 ц/га
v Хєвсгєл, Євєрхангай, Булганы тариалан бїхий нутгаар 11,0-13,0 ц/га
v Увсын Баруунтуруун 8,5-9,5 ц/га ургац авах тєлєвтэй байна.

Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ, ургамлын ургалтын байдлыг їндэслэн бэлчээрийн ургамлын ургацыг динамик-статистик загвараар 8 дугаар сарын сїїлч хїртэл тооцоолоход Хєвсгєл, Хэнтэйн уулархаг нутаг болон Монголын Дорнод тал нутгаар 5.1-8.0 ц/га, уулс хоорондын хєндий болон ойт хээрт 3.1-5.0 ц/га, Алтайн євєр болон ємнєд говиор 0.5-1.0 ц/га, бусад нутгаар 1.1-3.0 ц/га байх тєлєвтэй байна.



2005-06-23

Ус цаг уурын хvрээлэн
Хєдєє аж ахуйн цаг уурын сектор
Утас: 321523