Хотиртон- Zygophyllaceae R.Br.
Сибирь Хармаг (Товцог, Сондуул)- Nitraria sibirica Pall.
 

Ургамлын зураг

Тархацын зураг

Tаних шинж: Иш 1 м хvртэл өндөр, хужирлаг элсэн довцог vvсгэдэг. 1 м хvртэл урт мөчиртэй, бөмбөгөр, дэлхээ нумран тахийсан, сөөг. Навчис юлдэрхvv 1-2.5 см урт, 8 мм хvртэл өргөн. Цэцэг жижигхэн, шаравтар цагаан, маш богинохон шилбэтэй, бага зэргийн бамбайрхуу баг цэцэг vvсгэдэг, залуу мөчрvvд богино vстэй. Цоморлиг 1-2 мм урт, хагас хvртэл юмуу гvнзгий цуулбарласан, мохоо vзvvртэй өндгөн хэлбэртэй. Дэлбэ 3-4 мм урт, цоморлигоос 2 дахин урт, гонзгойвтор хэлбэртэй. Яст жимсгэнэ цэнгэсэрхvv хvрэн улаан, өндөгөрхvv юмуу бөмбөлөгөрхvv, 0.5-07 мм урт ба жижигхэн өндгөрхvv яс нь 4-5 мм урт, голчоороо 2-3 мм.

Тархалт: Монгол Дагуур, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Дорнод Говь, Говь Алтай, Зvvн гар, Алтайн өвөр, Алашааны говь. Дундговьд: Зvvн, өмнөд талын сумдын нутагт бага хэмжээгээр тохиолдоно.

Ургах нөхцөл: Цөл болон цөлөрхөг хээрийн бvсэд марц хужиртай ба элсэнцэр хөрстэй хотгорт том жижиг сондуул vvсгэж ургана.

Ач холбогдол: Жимсийг хэрэглэдэг хvнсний ургамал.