Баширтан- Caryophyllaceae Juss.
Хялгасан Дэвхэргийн Цагаан (Хурдан Цагаан)- Arenaria capillaris Poir. [Eremogone capillaris (Poiret.) Fenzl.]
 

Ургамлын зураг

Тархацын зураг

Tаних шинж: Иш 5-20 см өндөр, нягт дэгнvvл vvсгэдэг, нvцгэн ургамал. Yндэс орчмын навчис 3-7 (10) см урт, хялгасархуу хэлбэртэй, зах ирмэг нь эргэсэн, тод ногоон өнгөтэй. Ишний навчис 2-3.5 см урт, vзvvрээдээ зvvрхvv хурц. Цэцэг 2-3-аараа сийрэг байрлаж тал шvхэр vvсгэдэг. Шилбэ нь 10-20 мм урт. Цоморлиг зуувандуу-юлдэн, хурц, өргөсөрхvv vзvvртэй, ойролцоогоор 4- мм урт, нvцгэн. Дэлбэ нь цоморлигоосоо 1.5-2 дахин урт.

Тархалт: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Говь Алтай. Дундговьд: Хойд, төв, баруун, зvvн талын сумдад тохиолдоно.

Ургах нөхцөл: Уул толгодын хайргат ба чулуурхаг хажуу, байц, ойн цоорхой, хээржvv хажууд ургана.

Ач холбогдол: Бvх төрлийн мал сайн иддэг бэлчээрийн болон эмийн ургамал.