Yетэн- Poaceae Barn. (Gramineae Juss.)
Лени Ботууль- Festuca lenensis Drob.
 

Тархацын зураг

Tаних шинж: Том биш нягт дэгнvvл vvсгэдэг. Иш 8-10 см өндөр, нvцгэн. Ургал найлзуурын навчисны угларгын суурийн 1/3-1/2 нь битvv. Навчисны голч 0.8 мм хvрдэг, хатуу, шулуун юмуу бага зэрэг матигар /сэлэмхэрхvv/, ширvvвтэр vстэй, ишнээс богино. Залаа 2-8 см урт, маш шигvv, тvрvvрхvv. Тvрvvхэй 5-7 см урт, 3-5 цэцэгтэй, бор ногоон юмуу хөх ягаандуу хvрэн. Цэцгийн доод хайрс 3-5 мм урт, өргөндvv юлдэн, нvцгэн, зөвхөн vзvvрийн хэсэг богино хатгуур буюу өргөстэй, сор 1.5-3 мм урт. Тоосовч 2.5-3 мм урт.

Тархалт: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Говь Алтай, Дорнод Монгол, Алтайн өвөр говь. Дундговьд: Хойд, зvvн талын сумдын нутгаар элбэг тохиолдоно.

Ургах нөхцөл: Уул, толгодын чулуурхаг хажуу, хайргатай энгэр, байцын ёроолд ургана.

Ач холбогдол: Өвлөөс бусад vеэд бvх төрлийн бог мал иддэг бэлчээрийн ургамал.