Нийлмэл цэцэгтэн - Asteraceae Dumort. (Compositae Giseke)
Ээрэм Шарилж (Царван Шарилж, Ээрэм, Царван) - Artemisia macrocephala Jacquem.
 

Ургамлын зураг

Тархацын зураг

Tаних шинж: Иш 6-34 см өндөр. Навчис өргөн зуувгар юмуу сунгуу-зуувгар, 1.5-4 см урт, 1-2 см өргөн, бариулын угт дэлбэн чихэвчгvй, анхдагч сегмент (далбан) гурвалсан, vзvvрийн салбанцар хvрзэрхvv юмуу гонзгойвтор, 1-4 мм урт, 0.5 мм өргөн, мөлгөр. Сагс 5-10 өргөн, сийрэг цацаг vvсгэдэг.

Тархалт: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Дундад Халх, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Монгол Алтай, Алтайн өвөр, Алашааны говь. Дундговьд: Бvх сумдын нутагт ургана.

Ургах нөхцөл: Уулын хээржvv хайргархаг хажуу, бэл, марц, хужиртай хотгор, хужирлаг ба эргийн нуга, хайрга, элс, сайр, дэрстэй хотгор, тариан талбай, зам харгуй, буурь, бууц, суурин газар ургана.

Ач холбогдол: Эмийн чухал ургамал бөгөөд хавар, намрын vед мал бага иддэг.