Сумдын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ

Синоптик инженер С. Оюунбат
Утас 93050141
Өнгөрсөн хоногийн тойм
Өнгөрсөн хоногт: Шөнөдөө Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар 0,0-0,2 мм цас орж, явган шуурга шуурлаа. Бусад нутгаар салхи секундэт 5-10 метр . Өглөөний 08 цагийн байдлаар нийт нутгаар 0-12 см зузаан цасан бүрхэц тогтсон байна. Хамгийн их нь Өлзийт, Хашаат, Хангай сумдын нутгаар 9-12см, Эрдэнэбулган сумын нутгаар цасан бүрхэцгүй,бусад нутгаар 0-7 см зузаан цасан бүрхэцтэй байна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байлаа. Харин Эрдэнэбулган сумын нутгаар шөнөдөө 16 градус хүйтэн хоносон байна.
2012 оны 02-р сарын 07-ноос 02-р сарын 11-ныг хүртэлх цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ
Цас орохгүй. Нийт нутгаар салхи секундэт 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Синоптик инженер С. Оюунбат
Утас 93050141
2012 оны 02-р сарын 05-ны өдрийн 20 цагаас 02-р сарын 06-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын 1 хоногийн урьдчилсан мэдээ
Аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэт 5-10 метр. Хангай, Тариат, Чулуут, Өндөр-улаан, Цахир, Өлзийт сумдын нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Эрдэнэбулган сум орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэт 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Синоптик инженер С. Оюунбат
Утас 93050141
2012 оны 02-р сарын 07-ноос 02-р сарын 11-ныг хүртэлх цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ
Цас орохгүй. Нийт нутгаар салхи секундэт 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Синоптик инженер С. Оюунбат
Утас 93050141
2012 оны 02-р сарын 05-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Аймгийн нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэт 6-11 метр. Зөөлөн явган шуурга шуурна. Хангай, Тариат, Чулуут, Өндөр-улаан, Цахир, Өлзийт сумдын нутгаар 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.Эрдэнэбулган сум орчмоор- Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэт 6-11 метр. Явган шуурга шуурна. Өнөөдөр 14-16 градус хүйтэн байна. Мэдээ гаргасан инженер С. Оюунбат
Агаарын бохирдлын 2012 оны 02-р сарын 03-ны мэдээ

Инженер М.Чулуунхүү
Харилцах утас:93050121
2012 оны 01-р сарын Цаг агаарын нөхцлийн тойм
Аймгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур -17…-30 градус хүрч хүйтэн байлаа. Агаарын үнэмлэхүй их температур нь Цэцэрлэг хот, Булган, Төвшрүүлэх Цэцэрлэг, Батцэнгэл, Хотонт сумуудад -4 градус хүрч дулаарсан бол үнэмлэхүй бага нь Өлзийт суманд -50 градус хүйтэн байлаа. Хөрсний дундаж температур -16.....-32 градус хүрч хүйтэрсэн бол үнэмлэхүй их нь Цэцэрлэг хотод 3 градус дулаан, үнэмлэхүй бага нь Өлзийт суманд -50 градус хүрсэн байна. 

