Сумдын урьдчилсан мэдээ

Image

5-р сарын 19-ны 20 цагаас 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

21, 22-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 21-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр дулаарч шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 2-7 градус өдөртөө 12-17 градус дулаан байна.

Мэдээ бичсэн инженер:Б. Буяннэмэх  2012-5-18  12:25

5-р сарын 18-ны 20 цагаас 19-ны 20 цаг хүртэлх 1 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

БУЛГАН АЙМГИЙН НУТГААР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас 5-10м/с. Шөнөдөө 2-7 градус, өдөртөө 23-28  градус дулаан байна.

БУЛГАН ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас 5-10м/с. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 23-25  градус дулаан байна.

Мэдээ бичсэн инженер: Б. Буяннэмэх  2012-5-18  12:25

5-р сарын 18-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

БУЛГАН АЙМГИЙН НУТГААР: Солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруунаас 5-10м/с, Агаарын температур 14-19 градус дулаан байна. 

БУЛГАН ХОТ ОРЧМООР: Солигдмол үүлтэйбороо орохгүй. Салхи баруунаас 5-10м/с,  Агаарын температур 14-16 градус дулаан байна.

Мэдээ зохиосон: инженер Б. Буяннэмэх 2012-5-18  08:10

Óñíû ãîðèìûí ìýäýý

Image

Óñíû ãîðèìûí ìýäýý

Image

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв (5-р сарын 14-нөөс 21-нийг хүртэл)

17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бага зэргийн бороо орно. Салхи 14, 17, 18-нд зарим газраарсекундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Мэдээ зохиосон: инженер С. Жаргалсайхан  2012-5-14  13:15

Утас 70342058

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм (5-р сарын 7-ноос 14-нийг хүртэлх)

Тунадас:7-нд Баян-Агтад 0,1мм бороо, 11-нд ихэнх нутгаар 0,0-6,0мм, 12-нд Хутаг, Тэшиг, Булган, Орхон, Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаантад 0,0-0,8мм хур тунадас орсон. Бусад хугацаанд бороо ороогүй.

Салхи:  7 хоногийн ихэнх өдрүүдэд ихэнх нутгаар салхи үе үе 10-19м/с хүртэл ширүүсэн зарим газраар явган шороон шуурга шуурлаа.

Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2012 оны 5 дугаар сарын эхний 10 хоног

Агаарын температур: Агаарын температурын арав хоногийн дундаж  аймгийн нийт нутгаар 13,4-18,3 градус дулаан байсан ба үүнийг ОЖД-тай харьцуулахад нийт нутгаар 3,1-8,4 градусаар дулаан байжээ. Агаарт үнэмлэхүй их температур өдөртөөМогод, Баян-Агт, Сайханд 24,1-24,6 градус, Бугат, Хишиг-Өндөрт 27,0-27,3 градус, бусад нутгаар 28,2-32,2 градус хүрч халжээ.  

Хур тунадас:Энэ 10 хоногт Хутаг, Баян-Агтад 0,1-0,3 мм хур тунадас орсон ба бусад нутгаар хур тунадас ороогүй. 

Булган сумын агаарын чанарын 05-р сарын 1-р 10 хоногийн төлөв байдлын тойм

Сумын хэмжээнд агаар дахь хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж  0.002мг/м3, хамгийн их нь 0.003  мг/м3,  азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 0.012 мг/м3, хамгийн их нь 0.013 мг/м3 байгаа нь стандартаас давж бохирдсон тохиолдол гарсангүй өмнөх 10 хоногтой  харьцуулахад бохирдолын хэмжээ буурсан байна.
      Цацрагийн түвшний дундаж хэмжээ: