2017 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР:  Энэ сарын агаарын дундаж температур нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу нийт нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй /1 дүгээр зураг/.

Зудын эрсдлийн зураг /2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар/

Image

2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 2 ДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ

2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН  2 ДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ

/2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар/

Агаарын температур:

Дорнод аймгийн өвөлжилтийн байдлын тойм мэдээ

Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумын зүүн хойд талаар хур тунадас багатайгаас өвс ургамлын гарц муу гантай байсан бөгөөд намар 10 дугаар сарын 2-оос 3-нд анхны цас орсон ба энэ нь олон жилийн дунджаас даруй 10 хоногоор эрт орсон. Тогтвортой цасан бүрхүүл 10 дугаар сарын 24-25-нд ихэнх нутгаар тогтсон, олон жилийн дундаж хугацаа нь 11 дүгээр сарын хоёрдугаар 10 хоногт тогтдог ба 15 хоногоор эрт тогтжээ.

2017 оны 1 дүгээр сарын 1 дүгээр арав хоногийн тойм

Дорнод аймгийн нийт нутгаар агаарын температур -12,8...-20,7 градус ба Баян-Уул, Матад, Цагаан-Овоо олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,4-3,6 градусаар дулаан байжээ. 30 градусаас давж хүйтэрсэн хоногийн тоо Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуухнороотод 1 хоног ажиглагджээ.

Image