2017 ОНЫ 2 ДУГААР САРЫН 1 ДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ

Агаар, хөрсний  температур:

        Дорнод аймгийн нутгаар 2 дугаар сарын 1 дүгээр 10 хоногийн агаарын дундаж температур -12.9 ... -20.1 градус, хамгийн хүйтэн нь Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овоо, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Гурванзагал, Чулуунхороот сумдын нутгаар – 26 ... -31 градус, бусад нутгаар -20... -24 градус, хөрсний гадарга дээр 10 хоногийн дундаж температур -13... -21 градус, хамгийн хүйтэн нь -23.. -34 градус хүрч хүйтэрсэн. Агаарын температурыг уур амьсгалын дундажтай харьцуулахад: Баян-Уул, Булган, Хөлөнбуйр, Цагаан Овоо сумдын нутгаар олон жилийн дунджаас – 0.8  - 2.4 градусаар хүйтэн, бусад нутгаар  0.6... 2.8 градусаар дулаан байлаа. Зураг 1-т харуулав.

Image

Агаартаа 30 градусыг давж хүйтэрсэн хоногийн тоо Баян-Уул, Халхгол сумын нутгаар 1-2 удаа ажиглагдсан бол  бусад сумдын нутгаар 30 градусаас хүйтэн болоогүй.

Хур тунадас:

           2 дугаар сарын 7-8-нд Чойбалсан хот, Матад, Халхгол, Булган, Баянтүмэн сумын нутгаар 0.0 ... 6.4 мм цас орж, бусад нутгаар цас ороогүй. Энэ 10 хоногт Халхгол сумын нутгаар олон жилийн дунджаас 0.2 – 5.4 мм-ээр их хур тунадас оржээ. Зураг 2-т үзүүлэв:

Image

Цасан бүрхүүл:

2017 оны 2 дугаар сарын 10-ны  байдлаар: Цасны дундаж зузаан нь Чойбалсан хот, Баян–Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Баянтүмэн, Гурванзагал  сумдын нутгаар, Халхгол сумын ихэнхи хэсгээр 7-26 см, хунгартай хэсэгтээ 21- 50 см, бусад нутгаар 1- 15 см, цасны нягт нь  ихэнхи  нутгаар 0.15-0.25 грамм/см3,  Матад, Чулуунхороот сумын нутаг, Халхгол сумын Ялалт баг цасны нягт тодорхойлоогүй.

Цасан бүрхүүлийн байдлыг дараах зураг 3-аар үзүүлэв.

Image

2017 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар зудын эрсдэлийг үнэлэхэд: Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо, Дашбалбар, Баянтүмэн, Гурванзагал, Хэрлэн сумдын нутаг, Халхгол сумын ихэнхи хэсгээр “Цагаан зуд”-тай, Булган, Баяндун, Чойбалсан, Хөлөнбуйр сумын нутгаар “Цагаанаар зудархуу”, Матад, Чулуунхороот сумын нутаг, Халхгол сумын Ялалт багийн нутгаар “Хэвийн” байна.

Цаг агаарын байдлын онцлог:

        Халхгол сумын нутгаар 0.8 – 6.4 мм цас орж, цасны зузаан, нягт нэмэгдсэн. Агаарын температур Булган, Хөлөнбуйр, Цагаан Овоо, Баян-Уул сумдын нутгаар олон жилийн дунджаас – 0.8  - 2.4 градусаар хүйтэн байлаа.

Дорнод аймгийн ихэнхи нутгаар “Цагаан зуд”-тай. Ялангуяа Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-овоо, Баянтүмэн, Гурванзагал, Сэргэлэн, Хэрлэн сумдын нутгаар цаснаас дээш мал идэх ургамал  байхгүй.

Агаарын температурын хувьд хэлбэлзэл ихтэй байснаас цас нягтарч хатуурснаас малын хөл халцарсан бэлчээрлэхэд бэрхшээлтэй, өвөлжилтийн байдал хүндэрч бүх сумдад  нэмэлт тэжээл, өвс, хужир өгч байна.