Уур амьсгалын тойм

Дорнод аймгийн өвөлжилтийн байдлын тойм мэдээ

Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумын зүүн хойд талаар хур тунадас багатайгаас өвс ургамлын гарц муу гантай байсан бөгөөд намар 10 дугаар сарын 2-оос 3-нд анхны цас орсон ба энэ нь олон жилийн дунджаас даруй 10 хоногоор эрт орсон. Тогтвортой цасан бүрхүүл 10 дугаар сарын 24-25-нд ихэнх нутгаар тогтсон, олон жилийн дундаж хугацаа нь 11 дүгээр сарын хоёрдугаар 10 хоногт тогтдог ба 15 хоногоор эрт тогтжээ.