Хурын шим
Хэн онлайн
Одоогоор 0 хэрэглэгч болон 0 зочин онлайн байна.
Сайтын хандалт

     Нийт зочид

Website counter

2016 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

     аналог 2005 он

      Төв аймгийн нутгаар. Агaaрын темперaтурын сарын дундаж нь аймгийн зүүн хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим бaйнa (1 дүгээр зураг).

Image

       

 Сэрүүсэх үе: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч, Туул голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эцсээр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Дулаарах үе: Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус хүрч дулаарна.

Бусад хугацаанд: Уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (2дугаар зурaг).

    Image
   

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

Дээрх үеүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй

.

 

Мэдээллийг бэлтгэсэн синоптик инженер О.Оюунцэцэг