Хэн онлайн
Одоогоор 1 хэрэглэгч болон 2 зочин онлайн байна.

Онлайн хэрэглэгчид

  • takhilt_web
Сайтын хандалт

Нийт

хэрэглэгч зочилсон байна

Нийслэл Улаанбаатар хотын бичил уур амьсгал, түүний хандлага

УБ хотын Ус цаг уур, орчны    шинжилгээний алба

   Ж.Оюунноров. 2011 он

Нийслэл Улаанбаатар хотын бичил уур амьсгал,

түүний хандлага

 Оршил

Орон нутгийн уур амьсгал нь агаар мандлын орчил урсгал, нарны цацраг, дэвсгэр гадаргын харилцан үйлчлэлийн үр дүнд бүрэлдэн тогтдог.

Улаанбаатар хот нь Богд уулын ард,Туул голын хөндийд эргэн тойрон Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уулсаар хүрээлэгдсэн, Туул голын хөндий, уулсын хоорондох хотгорт байрласан тул хаалт, хотгор гүдгэрийн нөлөө их байна. Мөн нийслэл хотын бичил уур амьсгал бүрэлдэхэд дэвсгэр гадаргын болон хүний үйл ажиллагаатай холбоотой нөлөөлөл маш их байна. Томоохон хот гэдэг нь байгалийн унаган төрхөө алдаж, дэвсгэр гадаргын оронд байшингийн дээвэр, хатуу хучилттай зам, машины зогсоол, цардмал талбай буй болсон байдаг. Мөн том том байшин барилгууд, муруй тахир гудмууд нь салхи хаан, чиглэл, хурдыг нь ихээхэн өөрчилдөг байна. Хотын нөлөө температурыг дулааруулах хандлагатай байдаг.

Улаанбаатар хотод дээр өгүүлсэнчилэн цаг агаарын элемент, үзэгдлийн горим алдагдах, өвөрмөц горим, зүй тогтол бүрэлдэх зэрэг үзэгдэл байгаа эсэхийг илрүүлж, эрч хүч, тархацын байдлыг тогтоон харуулсан зураглал үйлдэх зорилго тавин ажиллаа.     

Ашигласан мэдээ материал, арга зүй

Энэхүү судалгааны ажилд Улаанбаатар хот орчмын Улаанбаатар, Их сургууль, Буянт-Ухаа, Морин- уул өртөөдийн 1979-2010 оны агаарын температурын дундаж, үнэмлэхүй их, бага утга, үнэмлэхүй их багын дундаж, хур тунадасны нийлбэр, дундаж, хамгийн их, тунадастай өдрийн тоо, салхины зүгийн давтагдал, их хурд ба хурдны материалыг ашиглав. Мөн хөрсний температурын горим, өөрчлөлт, хандлагыг судлахын тулд 1986-2010 оны 26 жилийн 8 гүний архив материал, хур тунадасны 27 жилийн материалд боловсруулалт, харьцуулалт, дүгнэлт хийлээ. Эх мэдээг Төрийн архив, мэдээллийн сангаас авч, боловсруулалтанд уур амьсгалд өргөн ашигладаг математик статистик аргууд болон Excel программын стандарт функцуудыг өргөн ашигласан болно.

Цаг уурын элемент үзэгдлийн горимыг олон жил, улирлаар нь  явцын муруй, хандлагын муруй /шугаман ба олон гишүүнт (полиномиал)/ ба регрэссийн тэгшитгэлээр харууллаа. Цөөн хэдэн хүснэгт, зургийг хавсаргав. Зураг, хүснэгтэд нэрийн оронд индекс хэрэглэсэн болно. Үүнд:

292 Улаанбаатар өртөө, тахилтын дэнж дээр, хотын захын хүрээнд

295 Их сургууль өртөө-хотын төвд, МУИС-ын хашаанд, өндөр барилгын дунд

291 Буянт-Ухаа өртөө-нисэх онгоцны буудалд, хөөрөх буух зурвасын хажууд

293 Морин-Уул өртөө-Морин уулын орой дээр тус тус байрладаг

 Судалгааны үр дүн

Нийслэл хотын бичил уур амьсгалын дараах үзүүлэлтүүдийг судлаж үзлээ.

1. Агаарын температур                                2. Салхи, түүний тархалт

3. Хур тунадас, түүний хувиарлагдалт       4. Хөрсний гүний температур

1. Нийслэл хотын агаарын температур

“Зураг 1”-д Улаанбаатар өртөөгөөр төлөөлүүлэн нийслэл хотын сүүлийн 30 жилийн дулааны горимыг харууллаа.

Зураг 1

Дээрх зураг /график/-аас харахад регрессийн итгэлцүүр 0.003¸0,12 байгаа нь жилийн турш дулааралт явагдаж, ялангуяа зуны халалт ихсэж байгааг харуулж байна.

                                                                                                                           Зураг 2

Нийслэл Улаанбаатар хот орчимд 1987 оноос эхлэн тасралтгүй дулааралт явагдсан /регрессийн тэгштгэлийн итгэлцүүр /+/ байна.  Их сургууль, Улаанбаатар, Морин-УУл өртөөдын температур ижил байна. Их сургууль байшин дунд, хотын төвд, Улаанбаатар дэнж дээр, Морин–Уул уулын оройд байрладаг ч зөрөө бага байна.

Харин Буянт-Ухаа /291/ орчимд агаарын дундаж температур олон жилийн явцаар дулаарсан боловч бусад өртөөдөөс аль ч улиралд сэрүүн байдаг байна. Энэ нь газар нутгийн байршил Туул голын хөндий, уулын салхин талын ам, гадны нөлөө байгаагаар тайлбарлагдана. Улаанбаатар хот орчим олон  жилийн дундаж агаарын температур -0,4...-1,9°С. Улаанбаатар, Их сургууль өртөөнд -0,4°С, Буянт-Ухаа өртөөнд -1,9°С, Морин-уул өртөөнд -0,5°С байгаа нь [Л.Нацагдорж, Буянт-ухаа -3,1°С, Улаанхуаран -1,5°С] буюу 1988 оны лавлахад байгаагаас Буянт-Ухаад 1,2,°С Улаанбаатарт 1,1°С, Их сургуульд 2,7°С-аар тус тус дулаарсан байгаа нь [Гомболүүдэв, НАДСМ3 загварын А2 тооцоолсон жил, улирал температурын өөрчлөлт 2020 он гэхэд жилийн дундаж 1,4°С, өвөлд -0,7°С, зунд 2,0°С] болно гэсэнтэй харьцуулахад тун ойролцоо байна.

Дараагийн зурагт Нийслэл Улаанбаатар хот орчмын агаарын олон жилийн дундаж үнэмлэхүй их температурын явц, хандлагыг харуулсан байна.  

                                                                                                                               Зураг 3

Нийслэл хот орчимд агаарын үнэмлэхүй их температур 1979-оноос эхлэн тасралтгүй өсөж регрессийн итгэлцүүр /+/ байна. Энэ графикаас өртөөдийн температурын явц уялдаа сайтай, ялгаа бага харагдаж байгаа боловч Морин-Уулан /293/-д халалт бага байгаа нь илт байна.    Үнэмлэхүй их утга Улаанбаатар өртөөнд 38,3°С /2010он/, Их сургууль өртөөнд 37,6°С /1999он/, Буянт-Ухаад 39,5°С /2005он/, Морин-ууланд 36,3°С /1999он/ хүрсэн нь [Л.Нацагдорж, 1988онд  Буянт-ухаа 39,0°С  ,Улаанхуаран 34,0°С] гэж тодорхойлсноос Буянт-Ухаад 0,5°С, Улаанбаатарт 4,3°С, Их сургуульд 3,6°С-аар тус тус дулаарсан байна.

Дараах Нийслэл хот орчмын агаарын олон жилийн дундаж үнэмлэхүй бага температурын явцаас харахад Улаанбаатар өртөө /292/-нд хүйтрэлт, бусад 3 өртөөнд жигд дулааралт ажиглагдсан байна. Морин-Ууланд шөнийн ба өвлийн хүйтрэлт бага байна. Үүнд өвлийн инверс, хүйтэн агаар тунадаггүй байдал нөлөөлдөг байна. Харин Их сургууль өртөө /295/-ний бага хүйтрэлт барилгын нөмөр, хотын төвийн дулаан ялгаруулалттай холбоотой байна. 1990-ээд оноос Тахилтын дэнж, Буянт-Ухаагийн хүйтрэлт ойролцоо болсон нь автомат багаж тавьсантай холбоотой байх. Гэхдээ Буянт-Ухаа /291/ арай хүйтэн байна.

                                                                                                              Зураг 4

Харин дараах хамгийн их хүйтрэлтийг харуулсан зурагт өндөршлийн ялгаа тод илэрч байна.  Буянт-Ухаа бусдаасаа 100С орчим хүйтэн байдаг байна.

                                                                                                                          Зураг 5

Нийслэл Улаанбаатар хот орчмын агаарын үнэмлэхүй бага температурын  регрэссийн тэгштгэлийн итгэлцүүр хасах /-/ тэмдэгтэй байгаа нь хүйтэрсэн, ялангуяа сүүлийн 12 жил хүйтрэлттэй байгааг харуулж байна. Гэхдээ энэ хүйтрэлт олон жилийн өмнөхийг гүйцэхгүй юм.

Үнэмлэхүй хамгийн бага утга Улаанбаатар өртөөнд -43,0°С /2006он/, Их сургууль өртөөнд -39,5°С /2001он/, Буянт-Ухаа өртөөнд -46,7°С /2001он/ , Морин-уул өртөөнд -39,2°С /1980он/ хүрсэн нь  [Л.Нацагдорж, 1988] Буянт-ухаа -49,0°С, Улаанхуаран -41,0°С гэснээс Буянт-Ухаад +2,3°С, Их сургуульд +1,5°С-аар дулаарч, Улаанбаатарт -2,0°С-аар хүйтэрсэн байна.

2. Салхины горим

Газрын гадарга орчмын салхины горим тухайн орон нутгийн уул зүйн онцлог, агаар мандлын ерөнхий орчил урсгал, дэвсгэр гадаргын хотгор гүдгэр зэргээс хамаарна. 

Эндээс харахад Морин-Уул ба Буянт-Ухаа өртөөнд хойт зүгийн салхи зонхилж, өмнө зүгийн салхи нилээд ажиглагддаг байна. Харин Улаанбаатар, Их сургууль өртөөдөд баруун, баруун хойт, хойт зүгийн салхи бараг ижил давтагдалттайгаар зонхилж байна. Үүнийг бид нийслэл хотын салхины зонхилох чиглэл гэж ойлгож байна. Улаанбаатар өртөөнд зүүнээс, нисэхэд хойт, урд зүгээс салхилдаг нь бичил онцлог бөгөөд Их сургууль өртөө зүүнээсээ хаалттай, том барилгын нөмөрт оршдог байна. Улаанбаатар өртөө аль ч талаасаа харьцангуй нээлттэй байна.

Салхины зонхилох зүгийг харуулахын тулд зүгийн 8 ба 16 зовхисын олон жилийн дундаж давтагдлаар “салхины сарнай” байгуулж үзлээ.

Зураг 6

Богд хан, Морин уул хоёр нисэхийн орчимд салхины зонхилох зүгийг өөрчлөх нөлөө үзүүлдэг. Гэхдээ өндрийн зөрөөнөөс ялгаа үүсдэг талаар “Морин-Уул дээр салхины чиглэл ихэнх тохиолдолд Буянт-Ухаагаас нар зөв тийш зөрөөтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл Буянт-ухаад 120-150°-ын чиглэлийн салхитай байхад Морин-уул дээрх [Б.Ням-од УЦУХ-ийн Эрдэм шинжилгээний бүтээл  №26   УБ 2004 он. Буянт-Ухаа  нисэх буудал орчмын өмнөдийн салхины горим х.21 10] салхины чиглэл 130-170 хооронд хэлбэлзэж байна.” гэсэн байдаг. Харин Улаанбаатар өртөөний хувьд өглөө, оройны зүүн, барууны салхи ихэвчлэн “уул хөндийн салхи” байна. Бусад чиглэл нь цаг агаарын орчил урсгал, цаг агаарын процесстой холбоотой байна. Мөн нийслэл хотод орон нутгийн шинж чанартай “уул хөндийн салхи“ /өглөө, оройд/ байхаас гадна, ууланд тулж тойрох эсвэл давж уруудах салхи Буянт-Ухаад элбэг тохиолддог байна. 

Салхины зүгийн давтагдалын хувь

                                                                                                        Зураг 7

Графикаас харахад салхигүй үеийн давтагдал Улаанбаатар өртөө 26,7% байхад Буянт Ухаа өртөөнд 32,6%, Их сургууль өртөөнд 36,5% ,Морин-уул өртөөнд 16,8% байна.

 

Өртөөдийн өндөршил, орчны өндөр барилга, хаалтууд салхины горимд нөлөөлж байгаа нь харагдаж байна. Нийслэл хот орчмын салхины дундаж хурд нь Улаанбаатар, Буянт-ухаа өртөөнд өсөх хандлагатай ба Их сургууль өртөөнд /хотын төвд/ буурах хандлагатай байна. Салхины дундаж хурд Улаанбаатар, Буянт-Ухаа өртөөдөд ойролцоо, Морин-Ууланд тэдгэээрээс 2 м/с-ээр их, Их сургууль өртөөнд хамгийн бага байна.  

Нийслэл хотын салхины дундаж хурдны жилийн явц дээрх дүгнэлтийг дахин баталж байна.  Дараах зураг дээр бүтэн жилийн турш Морин–Уулын салхи тасархай их байна. Жилийн явцаар 4-5 сард хамгийн их салхи, намар 10 сар орчимд хоёр дахь максимум ажиглагдаж болох нь. Их сургууль өртөөний салхи жилийн турш хамгийн бага байна. Автомат станцаар ажиглалт хийснээс хойш намуун тохиолдол эрс багасаж, өрөвхийлэлт, их салхины давтагдал, салхины их хурд эрс ихэссэн болно.

Нийслэл хот орчмын салхины дундаж хурдны жилийн явц   

Зураг 9

Цаг уурын автомат станц бүхий Морин-Уул, Буянт-Ухаа, Улаанбаатар станцын салхины хурд, давтамж, өрөвхийлөлт сүүлийн 10 гаруй жилд огцом ихэссэн байгаа нь техник, технологийн шинэчлэлтэй холбоотой гэж үзэж байна.

3. Хур тунадас, түүний хувиарлагдалт

Хур тунадасны хуваарилагдалтыг олон жилийн явц, хандлага /хэмжээ ба давтагдал/, тодорхой хангамжтай орох тунадасны хэмжээ гэсэн байдлаар судалж үзлээ. Дорх зургаас харахад Улаанбаатар өртөөн дээр ажиглагдсан зуны саруудын хур тунадасны нийлбэр хэмжээ тогтвортой буурч байна. намар, өвөл, хаврын саруудад өөрчлөлт бага, үл ялиг өсөх хандлагатай байна. Энэ нь хур тунадасны жилийн нийлбэр 8,7,-12,5 хувиар буурсан байна [П.Гомболүүдэв. 2006 ] гэснийг баталж байна. Хур тунадасны 85% болох зуны тунадас илэрхий буурсан байна.

 

  Хур тунадасны нийлбэрийн жилийн явц, хэлбэлзэл Улаанбаатар өртөө

   Зураг 11

Нийслэл хот орчмын олон жилийн хур тунадасны нийлбэрийн явц, хэлбэлзэл