Хурын шим
Хэн онлайн
Одоогоор 1 хэрэглэгч болон 2 зочин онлайн байна.

Онлайн хэрэглэгчид

  • uma-oper
Сайтын хандалт

Манай сайтад 2013-03-22оос хойш нийт

 Website counter

зочин хандсан байна

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УС ЦАГ УУРЫН СТАНЦ ХАРУУЛУУД

Өмнөговь аймгийн ус цаг уурын өртөө харуулууд

Станц харуулын нэр

Зэрэг-

лэл

Мэдээ-

лэл

Уртраг

Өргөрөг

Байгуу-лагдсан

огноо

Ажиллаж

буй эсэх

Ямар
ажиглалт

хийдэг

1

Даланзадгад

II

Хоногт8

104°25'

43°25'

1936

Нарны судлал

8 хугацааны ажиглалт ХААЦУ-ын бүх төрлийн ажиглалт

2

Булган

III

 

103°33'

44°05'

1963

+

3

Гурвантэc

III

 

101°21'

43°02'

1970

+

4

Цогт-Овоо

III

 

105°19'

44°25'

1962

+

5

Ханбогд

IV

 

107°11'

43°11'

1975

+

6

Манлай

IV

 

106°48'

44°06'

 

+

7

Баяндалай

 

Хоногт 1

103°29'

43°27'

1962.04

+

ЦУ-ын 3 хугацааны ажиглалт ХААЦУ-ын ажиглалтыг хөтөлбөрийн дагуу бүрэн хийдэг

8

Баян-Овоо

   

106°07'

42°58'

1974.10

+

9

Ноён

   

102°08'

43°09'

1964.03

+

10

Номгон

   

105°08'

42°50'

1962

+

11

Мандал-Овоо

   

108°08'

44°04'

1961

+

12

Сэврэй

 

Хоногт2

102°11'

44°24'

1974.09

+

13

Хурмэн

   

104°04'

43°21'

1975.10

+

14

Цогтцэций

   

105°38'

43°51'

1970.09

+

15

Ханхонгор

   

104°31'

43°47'

1975.09

Тунадас-ны харуул

 

ДАЛАНЗАДГАД СУМ
Нутаг дэвсгэр 0.5 мян.кв.км
Хүн ам 15954
Нийт мал 44446
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Б.Амгалан
Засаг дарга: Б. Батхуяг
Холбоо барих утас: 01-532-22561
Монголын говь нутагт өнт хонин жил гэж алдаршсан 1931 оны 10 сарын намрын нэгэн налгар сайхан өдөр Монгол Алтайн нурууны салбар, өндөр сүрлэг Зүүн сайхан уулын бэл, цэцэг ногоо жигдэрсэн Далан булгийн дэнжид Богд хаан уул, Цэцэрлэг мандлын аймгуудаас тасран ирж анхны галаа асаан суурьшсан нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадын суурь болсон түүхтэй.

БАЯНДАЛАЙ СУМ
Нутаг дэвсгэр 10.8 мян.кв.км
Хүн ам 2293
Нийт мал 92657
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Ж. Алтанцэцэг
Засаг дарга: Л.Батбаатар
Холбоо барих утас: 91019966
Сайн ноён хан аймгийн Ёст бээсийн хошуу манжийн ноёрхлын үед халхын умарт замын зүүн гарын баруун этгээдийн хошуу гэгдэж байсан газар нутгийн нэгээхэн хэсэг нь Баяндалай сумын газар нутаг юм. Анх Цэцэрлэг мандал аймгийн Гурвансайхан уулын хошуу Тамгын газар баруун хонгор нэртэйгээр Дов хошуу зэргэмжийн газруудад нүүдэллэн явснаа 1943 онд одоогийн Баруун уртад төвлөрч Баяндалай сум гэж нэрлэх болжээ.
Сумын нутаг дэвсгэр ерөнхийдөө уулархаг боловч нутгийн өмнө, баруун, баруун урд хэсэг нь ихэнхдээ говь цөлийн байдалтай. Зүүн сайхан, Дундсайхан, Баянцагаан, Баянбор нуруу, Зөөлөн, Зурамтай, Аргалантын уулуудад аргаль, янгир, тал хээрээр бор, цагаан зээр хулан элбэг. Мөн ирвэс шилүүс, үнэг мануул зэрэг үслэг, араатан, хойлог, ногтруу, хахилаг мэтийн ховор шувуудтай.

БАЯН-ОВОО СУМ
Нутаг дэвсгэр 10.5 мян.кв.км
Хүн ам 1539
Нийт мал 58698
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Н.Эрдэнэчулуун
Засаг дарга: Х.Батболд
Холбоо барих утас: 01-532-26514
1925 оны намар ард түмний хүсэлтээр тэр үеийн Эрдэнэ сумыг хоёр таслан өмнөд хэсгийг шинэ сум болгон зохион байгуулж сумын нэрийг Баян-Овоо гэж нэрлэхээр тогтжээ. Баян-Овоо сум нь 128 мянган кв/км нутаг дэвсгэртэй, өрх, хүн амтай, төв нь Даланзадгадаас 162 км, Улаанбаатараас 616 км алслагдсан, чулуун нүүрс, шатдаг занар, хайлуур жонш, шөрмөсөн чулуу зэрэг баялагтай.
Борзонгоос Галбын говь хүртэл үргэлжлэх заг, cyan, хулс, сухайн төгөлтэй. 3500 ам дөрвөлжин км талбай бүхий урт өргөн хоолойг Заг сүүжийн говь гэдэг. Энэ нь сумын нутгийн урд хэсгийг бараг бүхэлд нь хамрана.
Гоёо, хармаг, цулхир, бажууна, лидэр, юмдүүжин, бэрээмэг, чихэр өвс зэрэг эмийн болон хүнсний хэрэглээний ховор ургамал ургадаг. Энэ нутагт 22 зүйлийн мэрэгч, 6 зүйлийн туурайтан, 14 зүйлийн арьстан, 2 зүйлийн шавьж идэштэн амьдардаг.
Төрийн нэрт зүтгэлтэн Буньхүүгийн Дорж, багш Д.Чого, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Санжаа, Б.Банзрагч, С.Батзав, хуульч Р.Цуучил, Р.Чимэдцэрэн, эрдэмтэн С.Байгальсайхан, Ж.Цогнэмэх, Н.Хүүхэнжимээ, ардын багш О.Отгонсүрэн, гавьяат багш Равданжамц, гавъяат нэгдэлчин Ц.мандал, улсын өргөмжлөлт ерөөлч магтаалч Ц.Цэрэндорж, улсын начин Соёлын гавъяат зүтгэлтэн А.Ганбаатар, улсын начин Д.Багахүү нараараа Баян-Овоочууд бахархдаг юм.

БУЛГАН СУМ
Нутаг дэвсгэр 7.5 мян.кв.км
Хүн ам 2350
Нийт мал 55485
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Ц. Поль
Засаг дарга: Д. Гэрэлт-Од
Холбоо барих утас: 93017676
Булган сум 1952 онд Баяндалай, Мандал-Овоо, Ханхонгор сумын дунд Баруун сайхан уулын ар, Арц богдын өвөр хоолойд 749.8 мянган га талбай бүхий нутаг дэвсгэртэй байгуулагдсан. Алтайн уулархаг мужийн говь цөлийн бүсэд оршдог. Улаанбаатар хотоос 528 км, Даланзадгадаас 100 км зайд оршдог. Далайн түвшнээс дээш 1963.4-2567.4 м өргөгдсөн, баруун сайхан Арцын уул, заган ой бүхий эрэг, Булан, Хүрэн тойром, Баянзагийн хоолой, Нүцгэн, Булагтайн тал хөндий хосолсон бүх төрлийн малд тохиромжтой нутагтай.
Үлэг гүрвэлийн орд бүхий палеонтологийн баялаг олдоцтой, Баянзаг, Төгрөгийн ширээ, Алаг цав, Авдрант, Андаргын нуруу зэрэг газрууд нь аялагч, жуулчлагчдын сонирхлйг ихээхэн татдаг.
Тадай, Бааран, Нарийн зэрэг цахиурын чулуу, гартаам, утаат болон усан болор, мана, чүнчигноров, хаш чулуу, жонш зэрэг ховор нандин эрдэс баялаг ихтэй, говь хоолойд нь таана, хөмүүл, улаан ба цагаан гоёо, чихэр өвс, зэрлэг хар будаа, цулхир, хар өвс зэрэг эмийн ургамал элбэг.

ГУРВАН ТЭС СУМ
Нутаг дэвсгэр 27.9 мян.кв.км
Хүн ам 4243
Нийт мал 101201
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Т. Дэлгэрмаа
Засаг дарга: О. Баттогтох
Холбоо барих утас: 01-53442101
Тэс сум анх Тост нэртэйгээр Сэврэй, Ноён сумаас тасарч 1954 онд 281 өрх, 943 хүн амтай 63.2 мянган малтайгаар байгуулагджээ. Гурвантэс сумын нутаг дэвсгэр нь Говь-Алтайн нурууны цаад цөлөрхөг бүсэд багтана. Улаанбаатараас 900 км, аймгаасаа 320 км алслагддаг.
Сумын нутагт Нэмэгт, Алтан уул, Гилбэнт, Тост, Шарга морьт, Хөгшөө Шугшаа, Хүргэр, Хүрэн хана, Эрдэнэ зэрэг уул нурууд, Тэгшийн гурван гол, Арван гурван даац, Бүг, Гучин, Хулангийн хөндий зэрэг олон арван км үргэлжилсэн говь, хөндий хоолойтой.
Зуун мод, зулганай, Хэрмэн цав, Хайлаас зэрэг булаг Баян бүрд бүхий үзэсгэлэнт газруудтай. Сайн чанарын чулуун нүүрс, давсаар баялаг, алт тамрийн хүдэр болон барилгын материалаар элбэг юм.

СЭВРЭЙ СУМ
Нутаг дэвсгэр 8.1 мян.кв.км
Хүн ам 2126
Нийт мал 88834
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Г. Данзанлхагва
Засаг дарга: Б. Чүлтэм
Холбоо барих утас: 96546162
Сэврэй сум нь Улаанбаатар хотоос 740 гаруй км, аймгийн төвөөс баруун тийш 214 км алсад, 7522 хавтгай дөрвөлжин км нутгийг хамрах бөгөөд далайн түвшнээс дээш 1100-2437 метр хүртэл өргөгдсөн цайвар хөрс зонхилж, элсэн манхан, хужир, шил, тойром бүхий хөрс зонхилно. Үүнд зохицсон говийн бүсийн бэлчээрийн ургамал ургахаас гадна гоёо, цулхир, хармаг, бажуун, лидэр, чихэр өвс нэлээд хэмжээгээр ургана.
Хонгорын гол, Сэврэйн ар хоолойгоор загтай. Хонгорын гол, Нарангийн булаг, Сэрүүн булаг, Хөтөл булаг зэрэг 40-өөд гол горхи булаг бий. Тус сумын нутагт дэлхийд алдартай Дуут манхан, хонгорын элс оршдог.

МАНДАЛ-ОВОО СУМ
Нутаг дэвсгэр 6.4 мян.кв.км
Хүн ам 1891
Нийт мал 47700
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: С. Алтанцэцэг
Засаг дарга: Ц. Санжаа
Холбоо барих утас: 98080879
Өмнөговь аймгийн хамгийн хойд талд Онгийн голын сав нутагт орших Мандал-Овоо сум 1929 онд байгуулагдсан юм. Төв нь Даланзадгадаас 140 км, Улаанбаатараас 490 км зайтай. Нутаг дэвсгэр нь говийн бор, хужир мараалаг хөрс бүхий толгод гадаргуутай. Онгийн гол нутгийн баруун хойд талаар 60 км урсана. Эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай. Шохойн будаг, галд тэсвэртэй цагаан шавар, болор гартаам, алт, давсны нөөцтэй. Олон Овоотын алтны үйлдвэр орд газар ажиллаж байна. Аргаль, янгир, хар ссүлт, чоно, хярс зэрэг антай.
Сумын хамт олны дотроос хөдөлмөрийн баатар Д.Жижээ, Д.Хамар, соёлын гавъяат зүтгэлтэн С.Батцэрэн, ерөөлч Г.Оргой нар төрөн гарчээ.

МАНЛАЙ СУМ
Нутаг дэвсгэр 12.4 мян.кв.км
Хүн ам 2441
Нийт мал 72224
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Г. Түмэндэмбэрэл
Засаг дарга: Х.Сугир
Холбоо барих утас: 88115423
Манлай сум анх 1924 оны 9 дүгээр сарын 11-нд 261 өрх, 26 арван, 6 багтайгаар “Үйзэн” гэдэг газар гал голомтоо бадраажээ. Түүнээс хойш Гүн баянгийн Шавгийн бууц, хан Жаргалант, эрдэнэцогт, Цавьж, Цагаан толгой, Баруун цавын эхэн зэрэг газар нүүдэллэн явснаа 1941 онд “Үйзэн”-д эргэн төвлөрчээ. Аймгийн төвөөс 226 км алс оршдог. Хойгуураа Дундговь аймгийн өлзийт сум, зүүн талаараа Дорноговь аймгийн Мандах, өмнө ба баруун талаараа Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдтай хил залгана. Газар зүйн байршлын хувьд говь хээрийн бүсэд багтдаг.
Сумын нутгийн зүүн хэсэгт эрт үеэс эдүгээ хүртэл хошуу, нутгаа нэрлэж ирсэн Хоёр-Өлзийт болон Буурын угалз, Аргалант, Хан-Уул, Гурван хараат, Наран зэрэг асга ихтэй бэсрэг уулнууд оршино.

НОЕН СУМ
Нутаг дэвсгэр 10.6 мян.кв.км
Хүн ам 1315
Нийт мал 69853
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Д. Ганбат
Засаг дарга: Р. Бадамжунай
Холбоо барих утас: 96058212
Цэцэрлэг мандал аймгийн Гурвансайхан уулын хошуу болон шинэчлэгдэхэд хошууны доторх хуучин сумдыг шинэчлэн 150 өрхөөр сум, 50 өрхөөр баг, 10 өрхөөр аравт байгуулж, 1923 оны 9 дүгээр сард хошууны хурал хийж нутгийн захиргаа байгуулан гол сумыг Хүрмэн сум, зүүн баруун сумыг Ноён, Хонгор-Овоо /одоогийн Баяндалай/ сум болгосон байна.

НОМГОН СУМ
Нутаг дэвсгэр 19.5 мян.кв.км
Хүн ам 2797
Нийт мал 116852
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: н. Буянхишиг
Засаг дарга: н.Батсайхан
Холбоо барих утас: 98013388
Тус сум нь 1924 онд Түшээт хан аймгийн Түшээ гүний нутаг Бунхант Шар хошуу гэдэг газар Булган сум гэдэг нэртэйгээр байгуулагдсан. Дараа нь 1931 онд орон нутгийн засаг захиргааны өөрчлөлтөөр Номгон сум нэртэйгээр 13 хорин, 300 гаруй өрхтэй, 1000 гаруй хүн амтай, 169.0 мянган малтай байгуулагджээ.
Баруун талаараа Хүрмэн, хойгуураа Ханхонгор, зүүн талаараа Баян-Овоо сумтай, өмнө талаараа БНХАУ-тай 100 гаруй км газраар хиллэдэг. Монголын говь нутгийг төлөөлөн нэрлэдэг Буур, Номгон, Булган хорго, Цохио, Халзан, Далан, Хачгийн уул, Гурван гэдрэгийн нуруу эдгээрийн ар өвөр хөндийгөөр Борзон, Эхэн заг, Зээмгийн говь зэрэг 80-100 км урт үргэлжилсэн элсэн говь хоолой бий.
Нутгийн ихэнх нь говь цөлийн мараалаг шавранцар хөрстэй, төрөл бүрийн бударгана, шар мод, хармаг, заг, сухай, мөнх харгана ургана. Уулархаг газраар ширүүн хялгана, багалуур, лавай шаваг, загсгал зэрэг ургамал зонхилно.

ХАНБОГД СУМ
Нутаг дэвсгэр 15.2 мян.кв.км
Хүн ам 3609
Нийт мал 98000
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Б.Энхтуул
Засаг дарга: Б. Дэндэвсамба
Холбоо барих утас: 99005738
Ханбогд сум анх 1924 онд Хадан хошууны Хар-Овооны бууцан дээр ганц бор гэртэй “Галба” сум нэртэй байгуулагдан анхны даргаар Д.Үржин занги гэдэг хүн томилогдсон ба 1941 оны зун нутгийн гүнд байдаг “Их булаг” гэдэг газарт нүүн ирж “Ханбогд” хайрханы нэрээр нэрлэгдэж одоог хүртэл энэ газартаа суурьшиж байна.
Тус сум нь Монгол улсын өмнөд хилээс 130 км, аймгийн төвөөс 252 км, нийслэл Улаанбаатар хотоос 600 км алслагдсан, өмнө талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баян-овоо, хойд талаараа Манлай, Цогтцэций, зүүн талаараа Дорноговь аймгийн Хатанбулаг сумтай хил залгана.
Сумын нутаг дэвсгэрт Ханбогд, Жавхлант, Алагбаян, Хоёрхасар, Галба, Гавилуут зэрэг өндөрлөг бэсрэг уул нуруудтай, 100-130 км үргэлжилсэн Галбын говь, Дайчингийн говь, Сэвхүүлийн хоолойн элсэн далан, заган шугуй, Уртын гол, Ундайн гол, Халзан хайлаастын гол зэрэг хайлаасан зурвасуудтай, янз бүрийн хэлбэр дүрс бүхий боржин чулуун цохиотой.
Тус сумын хөдөлмөрчдийн дундаас төрж гарсан алдартнууд олон байдгийн дотор улсын аварга малчин 5, мянгат малчин 2, спортын мастер 5, ардын хувьсгалын партизан 2, шинжлэх ухааны академич 1, эдийн засгийн ухааны доктор 2, дэд эрдэмтэн 2, профессор 1 тус тус төрөн гарчээ.

ХАНХОНГОР СУМ
Нутаг дэвсгэр 9.9 мян.кв.км
Хүн ам 2379
Нийт мал 62280
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Ж. Дэлгэрмаа
Засаг дарга: Г. Сайнбуян
Холбоо барих утас: 99043755
Тус сум 1931 онд байгуулагдсан, төв нь Улаанбаатараас 533 км, Даланзадгадаас 25 км алслагдсан Өгөөгөмөр суурин. Зүүн сайхан, тахилга, Их, Бага уул, өлзийт гэх мэт уултай, эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай. Нутгийн хойт тал нь элсэрхэг урьд тал нь уулархаг, хужир мараа элбэгтэй. Харгана, бүйлс, агь, хазаар өвс, хялгана, багалуур, таана, боролзой, алаг өвс зонхилсон говийн ургамалтай, аргаль, янгир, ирвэс, чоно, үнэг, хярс, мануул, хар сүүлт зэрэг ан амьтантай.

ХVРМЭН СУМ
Нутаг дэвсгэр 12.4 мян.кв.км
Хүн ам 1910
Нийт мал 59801
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: Д.Хүрлээ
Засаг дарга: Н.Лувсанбаяр
Холбоо барих утас: 01-532-26511
Сайн ноён хан аймгийн Балдан засгийн үе залгамжилсан Ёст бээсийн хошууг Цэцэрлэг мандлын аймгийн Гурвансайхан хошуу болгож Монгол улсын нутгийн захиргааны дүрэмд зааснаар хошууны хурлыг зарлан хуралдуулж сум, баг, аравтаар зохион байгуулж, хошууны гол суманд захирагдан байсан өрхүүдээр Хүрмэн сумыг дөрвөн багтайгаар 1923 онд байгуулан ард Д.Дамдинсүрэнг сумын даргаар сонгожээ.
Тус сум нь газарзүйн байршлын хувьд зүүн уртрагийн хойд өргөргийн градуст аймгийн төвөөс 61 км, Улаанбаатараас 611 км алс байрладаг бөгөөд 1930 онд одоогийн байгаа Цоохорын дэнж гэдэг газар ирж төвлөрчээ.
Ихэнх нутаг нь говь цөлийн бүсэд багтдаг боловч хойд талаараа уулархаг. Хаяа бөгтий, Сүмбэр, Хатан суудал, Мандал, Дүнгэнээгийн ам, Булгийн ам, Улаан хүрээ зэрэг говь хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт газруудтай, нутгийн уур амьсгал нь цас багатай, өвөлдөө хүйтэн, зун хавартаа салхи ихтэй хуурайдуу уур амьсгалтай.

ЦОГТ-ОВОО СУМ
Нутаг дэвсгэр 6.5 мян.кв.км
Хүн ам 1633
Нийт мал 30830
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: н. Батчулуун
Засаг дарга: Э. Чоожилсүрэн
Холбоо барих утас: 98094590
Тус сум 1959 онд Бухат долоонд анх байгуулагдаж анхны даргаар нь С.Лувсан-Осор ажиллажээ. Цогт-Овоо сум нь аймгийн хамгийн хойд талын сум бөгөөд аймгийн төвөөс 135 км, Улаанбаатар хотоос 440 км алслагдана.
Нутгийн ихэнх хэсэг нь говирхог тал хөндий боловч Дэл, Алгуй, Баянбор, Аргалант, Цохио, Ямаатын хэц, Хацар, Хараат зэрэг хэц нуруудтай, эрт галавын аварга гүрвэл, мөлхөгчдийн үлдэгдэл, чулуужсан мод элбэгтэй.

ЦОГТЦЭЦИЙ СУМ
Нутаг дэвсгэр 7.2 мян.кв.км
Хүн ам 3366
Нийт мал 34054
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга: С. Батхишиг
Засаг дарга: Г.Цог-өрнөх
Холбоо барих утас: 99023012
1924 онд Засгийн газраас баталсан орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтаас үзэхэд Цогтцэций сум нь Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуунд хамаарч байснаа 1924 оноос Дэлгэрхангай уулын хошуунд дараа нь 1927 оноос Шанх уулын хошуунд харъяалагдаж байгаад 1931 онд Өмнөговь аймаг байгуулагдахад түүний нэг сум болсон байна.
Цогтцэций сум нь Говийн их мужид оршдог, ерөнхийдөө говь, талын намхан уулс хосолсон чийг тунадас багавтар, дулааны нөөц, салхины хурд ихтэй. Монголын газрын зурагт тэмдэглэгдсэн Их шанхай,
Цэцийн уул энэ суманд орших бөгөөд далайн төвшнөөс дээш 1700-1800 м өргөгдсөн байдаг. Сумын төвөөс урагш 15 км-т орших коксжилт сайтай Таван толгойн нүүрсний орд газар нь сум, аймаг төдийгүй улсын хөгжилд нөлөөтэй болоод байна.